"COVID-19" ба Монгол Улсын нөхцөл байдал: 2020.11.14.
2020-11-14
КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.14)
НИЙТ ХАЛДВАР - 426
Зөөвөрлөгдсөн - 405
Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо - 21
УЛААНБААТАР (ЖОЛООЧИЙН ХАВЬТАЛ) - 10
- Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс 2020.11.10-нд халдвар илэрсэн.
- Жолооч, эхнэр хоёрын ойрын хавьтал болох ээж, дүүгээс нь 2020.11.11-нд халдвар илэрсэн.
- Жолоочийн дүүгийн ойрын хавьтал хоёр оюутнаас 2020.11.12-нд халдвар илэрсэн.
- Жолоочийн 4 настай хүүхдээс 2020.11.13-нд халдвар илэрсэн.
- Жолоочийн ахын эхнэр болон ахынх нь том хүүгээс 2020.11.14-нд буюу өнөөдөр халдвар илэрлээ.
- Жолоочийн бага охиноос 2020.11.14-нд буюу өнөөдөр халдвар илэрлээ.
ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 8
- Эхний халдвар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас 2020.11.06-нд илэрсэн.
- Дараагийн халдвар 2020.11.10-нд халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан эмчээс илрэв.
- Ингээд 2020.11.14-ний 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагчдаас дөрвөн эмч, хоёр сувилагч, хоёр асрагч, нийт 8 хүн халдвар авсныг ЭМЯ мэдээллээ.
СЭЛЭНГЭ АЙМАГ (ШИНЭ ГОЛОМТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА) - 3
- Эхний тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илрэв.
- 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
- 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.89.50)
ИХ УНШСАН