2020 онд Атлантын далайд 29 хар шуурга бүрэлджээ
2020 он ажиглалтын түүхэн дэх хамгийн их далайн шуургатай жил болж байна. Дөнгөж саяхан Атлантын далайн зүүн хэсэгт шинэ шуурга үүссэн нь энэ жилийн 29 дэх үзэгдэл бөгөөд "Тета" нэр авсан хар салхи амралтын өдрүүдээр Мадейра аралд хүрчээ.
Энэ жилийн тавдугаар сард АНУ-ын Далайн ба Агаар мандлын судалгааны үндэсний газар (NOAA) энэ жилийг шуургаар баян он болно гэж хэлж байв. Гэхдээ урьдчилсан үнэлгээгээр 19 шуурга тохионо хэмээн тооцолж заримд нь нэрийг өгсөн байжээ. Наймдугаар сард үнэлгээг шинэчилж 25 шуурга болно гэж үзжээ. Гэтэл бодит байдал нь маш нарийвчлан гаргасан дүгнэлтээс ч давлаа.
Далайн шуурганы салхины хурд 70 км.цаг болсон тохиолдолд нэр оноож эхэлдэг. Ингэхдээ цагаан толгойн үсгийн дарааллаар (Q, U, X, Y, Z үсгээр эхэлсэн хүний нэрийг өгдөггүй) өгдөг. Салхины хурд 119 км цаг болсон тохиолдолд хар шуурга гэж ангилдаг байна.
Энэ жилийн есдүгээр сард мэргэжилтнүүд шуургыг тэмдэглэх латин үсэг дууссан учир грек цагаан толгойг давхар ашиглажээ. Арваннэгдүгээр сарын дундуур Атлантын далайд 29 шуурга бүрэлдсэн ба одоо нэг шуурга Карибийн савд үүсээд байна.
Өмнө нь 2005 оныг томоохон хар шуурганы тоогоор дээд үзүүлэлтэй гэж үздэг байв. Тэр онд Атлантын далайн саваар 28 хар шуурга үүсч тэднээс хамгийн хор хөнөөлтэй нь "Катрина" болжээ.
Далайн шуурганы тоо ихсэж байгааг цаг уурын өөрчлөлт мөн илүү нарийн хэмжилтийн багаж төхөөрөмж гарч ирсэнтэй холбоон тайлбарлаж байна.