"COVID-19"-ийн халдвар мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах чадвартай
Австрали улсын хамгийн шилдэг био-аюулгүй байдлын лаборатори цаасан мөнгөн дэвсгэрт дээр тогтсон коронавирусийн халдвар дөрвөн долоо хоногийн турш амьдрах буюу халдвар тараах чадвартайг судалгаагаар тогтоосон байдаг.
Эрдэмтэд судалгааны хүрээнд цаасан мөнгөн дэвсгэрт дээрх коронавирусийн халдвар халуун болон хүйтэн температурт хэр удаан хугацааны туршид идэвхтэй байгааг судлахад “дор хаяж 28 хоног” амьдрах чадвартай байв. Тэдний зүгээс: “Коронавирусийг цар тахал хэмээн зарлахаас өмнө БНХАУ бүх мөнгөн дэвсгэртээ ариутгаснаас үзэхэд цаасан мөнгөн дэвсгэрт нь халдвар дамжуулах өндөр чадвартайг дахин баталж байна” гэжээ.
Мөн энэ оны гуравдугаар сард ДЭМБ-ын төлөөлөгч “Бид цаасан мөнгийг бүх төрлийн бактери, вирус тээдгийг мэднэ. Олон нийтэд мөнгөн дэвсгэртэд хүрснийхээ дараа гараа нүүрэндээ хүргэхгүй байхыг зөвлөж байна. Боломжтой бол цахим төлбөр тооцооны сувгуудыг ашиглаарай” хэмээн зөвлөсөн юм.
Эх сурвалж: Forbes
Тэгвэл "COVID-19" цар тахлын үед төлбөр тооцооны асуудлаа хэрхэн шийдэх вэ?
Та ухаалаг гар утсан дээрээ Social Pay аппликейшнийг суулгахад л хангалттай. Уг аппликейшнээр төлбөр тооцооны бүхий л асуудлаа шийдэж болохоос гадна найз нөхөдтэйгөө чатлах, онлайнаар дэлгүүр хэсэх боломжтой.
Дэлгүүрээс хэрхэн худалдан авалт хийх вэ?
Дэлгүүрийн кассны дэлгэцэн дээр гарч ирэх QR кодыг Social Pay аппликейшнээрээ уншуулна. Гүйлгээний шимтгэл, үйлчилгээний хураамж байхгүй учраас таны данснаас ямар ч илүү мөнгө хасагдахгүй. Мөн хүмүүсээс бэлэн мөнгө авах шаардлагагүй бөгөөд Social Pay аппликейшнээрээ мөнгө хүлээж авах, бусдаас нэхэмжлэх боломжтой.
Шинээр хэрэглэгч болоход банканд дугаарлах шаардлагагүй
Төлбөр тооцоогоо хийнэ гэхээр банканд очиж данс нээлгэх шаардлага гарна гэж санаа зовж байна уу? Үүнд санаа зовох хэрэггүй. Та цахимаар бүртгүүлэх боломжтой.
Ташрамд дурдахад, Social Pay аппликейшний ОУ-ын гүйлгээний эрхтэй виртуал картаа идэвхжүүлээд олон улсын худалдан авалт ч хийх боломжтой аж.