Өнөөдөр НЭГ хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар 18.00 цагт дахин мэдээлэл хийлээ. 17:00 цагт мэдээлэл хийхэд Дархан-Уул аймагт нэг халдвар бүртгэгдэн, нийт тохиолдол 435 хүрээд байсан бол 18:00 цагийн байдлаар энэ тоо таваар нэмэгдлээ. Сэлэнгэ аймагт коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварласан тохиолдол 440 болж байна.

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа ч өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн таатай мэдээ байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өнөөдрийн 11:00-18:00 цагт гарсан буюу батлагдсан тохиолдол, шинжилгээ хийсэн байдлыг танилцуулъя. 

Нийслэлд хийгдсэн 835 шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ шинжилгээнд "Найрамдал" зусланд байсан 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтаж байгаа. 

Сэлэнгэ аймагт 150 хүнд PCR  шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. Өглөө зарлаж байсан. Сэлэнгэ аймагт 22 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа талаар. Энэ 22 хүний тав нь PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гэсэн үг. 

Мөн 395 тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд таван тохиолдолд эерэг хариу гарлаа. Энэ таван тохиолдлыг дахиж баталгаажуулна. 

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Төмөр зам дагасан голомтод нийт 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. 

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Ингээд нийт халдварын тоо 440 боллоо. Үүний 329 нь эдгэрсэн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.66)