Сэлэнгэд 5 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 27 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар 18.00 цагт дахин мэдээлэл хийлээ. 17:00 цагт мэдээлэл хийхэд Дархан-Уул аймагт нэг халдвар бүртгэгдэн, нийт тохиолдол 435 хүрээд байсан бол 18:00 цагийн байдлаар энэ тоо таваар нэмэгдлээ. 

Сэлэнгэ аймагт коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварласан тохиолдол 440 болж, COVID-19-ийн дотоодын халдварын тоо 27 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өнөөдрийн 11:00-18:00 цагт гарсан буюу батлагдсан тохиолдол, шинжилгээ хийсэн байдлыг танилцуулъя. 

Нийслэлд хийгдсэн 835 шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ шинжилгээнд "Найрамдал" зусланд байсан 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтаж байгаа. 

Сэлэнгэ аймагт 150 хүнд PCR  шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. Өглөө зарлаж байсан. Сэлэнгэ аймагт 22 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа талаар. Энэ 22 хүний тав нь PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гэсэн үг. 

Мөн 395 тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд таван тохиолдолд эерэг хариу гарлаа. Энэ таван тохиолдлыг дахиж баталгаажуулна. 

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Төмөр зам дагасан голомтод нийт 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. 

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Ингээд нийт халдварын тоо 440 боллоо. Үүний 329 нь эдгэрсэн. 


КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.17)
 

  • НИЙТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ - 440
  • Зөөвөрлөгдсөн - 413
  • Дотоодод бүртгэгдсэн буюу нийтийн дунд тарсан халдварын тоо - 27
     

УЛААНБААТАР (ЖОЛООЧ Д-ын хавьтал) - 10
 

  • Ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс 2020.11.10-нд халдвар илэрсэн.
  • Жолооч, эхнэр 2-ын ойрын хавьтал болох ээж, хадам дүүгээс 2020.11.11-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн дүүгийн ойрын хавьтал нэг оюутнаас 2020.11.12-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн  4 настай хүүхдээс 2020.11.13-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн ахын эхнэр болон ахынх нь том хүүгээс 2020.11.14-нд халдвар илэрлээ. 
  • Жолоочийн бага охиноос 2020.11.14-нд халдвар илэрлээ. 
  • Жолоочийн төрсөн ахын гурав дахь шинжилгээнээс 2020.11.17-нд халдвар илэрлээ.


ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 7
 

  • Эхний халдвар Сэлэнгээс ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас 2020.11.06-нд илэрсэн.
  • 2020.11.10-нд халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан эмчээс илрэв.
  • 2020.11.14-нд ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нийт долоон хүн халдвар авсан.


СЭЛЭНГЭ, ДАРХАН (Төмөр зам дагасан халдварууд) - 10
 

  • Эхний тохиолдол аймгийн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илэрсэн. 
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүгээс халдвар илэрснийг 2020.11.16-нд зарлав. (70 настай эмэгтэй эмнэлгээр үйлчлүүлсэн)
  • Дархан-Уул аймгийн нэг иргэнээс (32 настай, эмэгтэй) халдвар илэрснийг 2020.11.17-ны 17:00 зарлав. 
  • Сэлэнгэ аймагт 5 хүнээс халдвар илэрсэн тухай ЭМЯ 2020.11.17-ны 18.00 цагт зарлав. 

"ЭНХСАРАН" СУВИЛАЛ - 45 (Зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа)

(Жолооч Д тус сувилалд тусгаарлагдаж байсан)

Анх 2020.11.07-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд 24 тохиолдолтой байсан. Бүх хавьтагчид тусгаарлалтад байсан. 

2020.11.06-наас урагш хөөгөөд 14 хоногийн хугацаанд тухайн сувилалд байсан ТИР-ийн жолооч нарыг мөрдсөн. Зургаан хүн халдвартай гарсан. Тэднийг байгаа газарт нь тусгаарласан. Улаанбаатар хотод байсан гурван жолоочийг ХӨСҮТ-д, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт байгаа гурван хүнийг тусгаарласан. Анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

2020.11.16-нд "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илрэв. Халдварын тоо нэмэгдсээр одоогоор нийт 45 тохиолдол "Энхсаран" сувилалтай холбоотойгоор бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)