Гар дээрээс архи борлуулж байсныг илрүүлэв

Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг хэрэгжүүлж хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ үед архи, согтууруулах ундаа борлуулж буй зөрчил гарсаар байна. Өнөөдөр гар дээрээс архи согтууруулах ундаа борлуулж байсан нэг иргэнийг илрүүлж саатуулаад байгаа талаар нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн хошууч Б.Мөнхгэрэл мэдээллээ. 

Зөрчлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах хэлстийн алба хаагчид илрүүлж Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст баримтжуулан шалгаж байна.

Тухайн иргэн архийг автомашинтай явж, гар дээрээс худалдаж байсныг илрүүлжээ. Баригдах үед борлуулж байсан 9 шил архи хурааж аваад байна. Тэрээр сошиал сүлжээгээр мөн зар тавин дуудлагаар борлуулж байснаа хүлээн зөвшөөрөв. 

Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийн үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглож, энэ талаар нийслэлийн Засаг даргын албан захирамж гаран хэрэгжиж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хууль бус ийм зөрчил гарч буйг иргэд дор бүрнээ хянан тогтмол мэдээлж, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)