“Ивээл” брэнд гурав дахь салбараа “Шангри-Ла Молл”-д нээлээ

       Монголчууд бидний төрт ёсны хамгийн том баяр, уламжлалт “Цагаан сар”-ын баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд монгол хүн бүхэн үндэснийхээ дээл хувцсаар гоёж,  аав ээж, ах дүүс, амраг садан, хол ойроос ирсэн зочид гийчдээ хүндэтгэн дээл бүсэн гоёлтойгоо учран золгодог сайхан баяр билээ. Тиймээс монголчууд даяараа хүсэн хүлээдэг, хүндэтгэн тэмдэглэдэг энэ баярыг угтан орчин үеийн залуус, охид бүсгүйчүүдийн трэнд болсон “Ивээл” брэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн гурав дахь салбараа хотын төв цэгт буюу “Шангри-Ла Молл”-д нээгээд байна.

     Энэхүү арга хэмжээнд “Ивээл” брэндээс сонголтоо хийж, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлсэн урлаг соёлын алдартнууд,  хамтлаг дуучид, загварын одууд, зураач, дизайнерууд, оюутан залуус гээд үндэсний хувцасаа эрхэмлэн дээдэлдэг, мөн орчин үеийн загварын чиг хандлагтай хөл нийлүүлэн алхдаг олон хүн хүрэлцэн иржээ.

О.Рэгзэдмаа: Удахгүй бид дэлхийн брэндтэй болно

       Нээлтийн арга хэмжээг нээж, “Ивээл” брэндийг үүсгэн байгуулагч  О.Рэгзэдмаа үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Ивээл брэнд 2017 оны арванхоёрдугаар сард анх үүсгэн байгуулагдаж байсан. Хэдийгээр энэ бага хугацаа мэт боловч үндэснийхээ дээл хувцасыг өдөр тутмын хэрэглээ болгох, үндэсний өв соёлоо хайрлаж хамгаалах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгын дор бид нэгдэж,  бага гэлтгүй олон ажлыг амжилттай хийлээ.  Өнөөдөр “Ивээл” брэнд гэсэн нэрийн ард ганц хүн гарч ирээд ярьж байгаа боловч бидний ард хийж бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн 50 залуус гар нийлэн, нэг хамт олон болон ажиллаж байна.

       Энэ удаа ч бас бид та бүхэнд нэгэн баяртай мэдээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Бид өнөөдөр “Ивээлтэй Монгол” хэмээх нэгэн төслийг эхлүүлж байна. Энэ төсөл маань нийт дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаагаа явуулна. Энэ үдэш манай гурав дахь салбарын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн, хамгийн эрхэм хүндтэй хүмүүстээ энэ мэдээллээ эхэлж дуулгаж байгаадаа бас баяртай байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, өв соёлоо дээдэлсэн та бүхэндээ баярлалаа.

“Ивээлтэй Монгол” төслийн хүрээнд 20 залууг цалинтай сургалтанд хамруулна

 Бид “Ивээлтэй Монгол” төслийн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Баянгол дүүрэгт ажилладаг 20 залууг сонгон стифенттэй сургалтыг зохион байгуулж байна. Эдгээр залуус маань суралцангаа цалинтай ажил хийх боломжоор хангагдаж байгаа юм. Мөн энэ цаг хугацаанд намайг дэмжиж ажилласан, мөрөөдлөө нэгтгэж өнөөдрийг хүрсэн ханьдаа баярлалаа. Энэ бүхэн анх миний мөрөөдөл байсан бол одоо бид, 50 гаруй хүн мөрөөдлөө нэгтэн ажиллаж байна. Та бүхэндээ баярлалаа. Удахгүй бид дэлхийн брэндтэй болно” гэсэн юм.

Жазз дуучин Наагий, этник Зоригоо нар гайхамшгийг мэдрүүлэв

          “Ивээл” брэндийн энэхүү үйл ажиллагааг дэмжиж, уран бүтээлийн цэнхэр хадаг өргөхөөр хүрэлцэн ирсэн олон уран бүтээлч байсны нэг нь орчин үеийн залуусын сонсох дуртаай дуучид боло этник Зоригоо, Улсын филармонийн жазз дуучин Наагий нар байв. Дуучин залуус маань энэ удаа “Ивээл” брэндийн хамт олныг “Залуустаа эрчүүддээ зориулж олон брэнд үйлдвэрлээрэй” гэж хүсээд олон гайхамшигтай аялгуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочдын сэтгэлийг хөглөсөн юм.

      Мөн энэ үдэш монголчууд бидний “Мандухай цэцэн хатан”, “Өүлэн эх” хэмээн хүндлэн дээдэлж, бахархан хүндэтгэж явдаг, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Намсрайн Сувд хүрэлцэн ирж,  сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр энэ удаа хилийн чанадаас Монголд ирж, ажиллаж амьдарч байгаа бэртэйгээ хамт хүрэлцэн иржээ.  

Ардын Жүжигчин Н.Сувд: Би “Ивээл” брэндээр гоёх дуртай, биед их эвтэйхэн

      Өнөөдөр “Ивээл” брэндийн шинэ салбарын нээлтэд хүрэлцэн ирсэнд бүх зочиддоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Би “Ивээл” брэндийг анх үүсгэн байгуулагдснаас нь хойш сонирхож, дэмжиж хамтран ажиллаж ирсэн. Монгол хүний сэтгэлгээ, шинэ агаараар ийм сайхан хувцас урлаж байгаад баяртай байдаг. Би “Ивээл” брэндээр гоёх дуртай.

Энэ арга хэмжээнд бас бэртэйгээ хүрэлцэн ирсэн байгаа. Манай бэр алс холоос ирсэн ч гэсэн монгол хувцсаар  гоёх дуртай. Мөн бэрийн маань өмсөх дуртай гоёлын нэг нь “Ивээл” брэнд болж байгаад баяртай байна. Надаар хэлүүлээгүй, өөрөө гадуур явж байгаад “Ивээл” брэндээс сонгож авсан байсан. Биед их аятайхан юм аа гэсээр орж ирсэн. Тиймээс “Ивээл” брэнд удахгүй дэлхийн брэнд болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бол жижиг ажил биш юм шүү. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ивээл” брэндийн хамт олон олон сайхан ажил хийж байна. Энэ баг хамт олонд, хань ижилд нь цаашдын ажилд нь амжилт хүсье” гэсэн юм.

Эндээс та өөртөө зохицсон өндөр өсгийт худалдан авах боломжтой

     Ингээд “Ивээл” брэндийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал О.Рэгзэдмаа, дэд захирал Түвшинбаяр болон бусад албаны хүмүүс тууз хайчилан “Ивээл” брэндийн гурав дахь салбарын нээлтийг албан ёсоор эхлүүлсэн юм. Тус байгууллага нь үүсгэн байгуулагдаад удаагүй боловч энэ хугацаанд үйлчлүүлэгчддээ зориулан чанарыг эрхэмлэсэн, хэрэглэгчдийг татсан хэд хэдэн бараа бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн гаргажээ. Тухайлбал, “Ивээл“ брэндийн шинэ залуухан баг, хамт олон дан ганцхан дээл хувцасаар хязгаарлагдсангүй, Монголд анх удаа эзэндээ ээлтэй, эдэлгээ удаантай, гоё чамин хийцтэй бугуйн цагийг бас үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна. Мөн охид бүсгүйчүүдийн мөнхийн гангараа болсон өндөр өсгийтийг бас үйлдвэрлэн гаргаж байна.

Тиймээс “Ивээл” брэндийн дэлгүүрээр зочилсон хэн бүхэн эндээс орчин үеийн загварын чиг хандлага бүхий биед эвтэйхэн, ур хийцийн хувьд чамин дэгжин дан дээлийг өнгө загварын өргөн сонголттойгоор худалдан авахаас гадна дээлтэйгээ зохицсон өндөр өсгийтийг бас худалдан авах боломжтой юм байна.

Эх сурвалж: news24.mn

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.144.252.58)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах