Гэрийн нөхцөлд халдварыг илрүүлдэг түргэвчилсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрчээ

АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүний чанарын асуудал хариуцсан газар коронавирусний халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг гэрийн нөхцөлд ашиглахыг анх удаа зөвшөөрчээ. Түргэвчилсэн оношлуурыг эмнэлгийн ажилтны оролцоогүйгээр ашиглах боломжтой аж.

Энэхүү оношлуурыг “Lucira Health” компани бүтээсэн бөгөөд “COVID-19”-г үүсгэдэг “SARS-CoV-2” коронавирусийг илрүүлэх зориулалттай аж.

Гэрийн нөхцөлд коронавирусийг илрүүлэх янз бүрийн оношлуурыг хэрэглэхийг өмнө нь зөвшөөрч байсан хэдий ч шинжилгээний хариуг авахын тулд мэдээллээ заавал лаборатори руу илгээдэг байжээ. Харин “Lucira Health” компанийн түргэвчилсэн оношлуураар гэрийн нөхцөлд шинжилгээ авч, хагас цаг хүрэхгүйн хугацаанд хариуг нь авах боломжтой аж. Оношлуурыг 14 болон түүнээс дээш насныхан хэрэглэх боломжтойг эрх баригчид онцолжээ. Түүнчлэн түргэвчилсэн оношлуурыг зөвхөн эмчийн заавраар авах юм байна.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /fda.gov/.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.203.242)