“Amazon” компани АНУ-д жороор олгодог эмийг гэрт хүргэх үйлчилгээ эхлүүлжээ

Америкийн “Amazon” корпорац тус улсад жороор олгодог эмийг хүргэх шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.

Шинэ үйлчилгээг “Amazon Pharmacy” гэж нэрлэсэн байна. Компанийн төлөөлөгчдийн тодруулснаар, "үйлчлүүлэгчид жороор олгодог эмийг “Amazon” сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой болжээ”.  Хэрэглэгчид “Amazon Pharmacy” үйлчилгээнд бүртгүүлж, хүргүүлэх эм нь эмч бичиж өгсөн болохыг нотлох ёстой аж. Опиоидын төрлийн зэрэг зарим эм бэлдмэлийг захиалах боломжгүй байна.

Худалдан авалт хийхдээ үйлчлүүлэгч эрүүл мэндийн даатгалынхаа талаар мэдээлэл оруулж болно. АНУ-д олон тохиолдолд эм худалдан авах зардлын заримыг даатгалын компани хариуцдаг байна. “Amazon” компани мөн хөнгөлөлтийн систем нэвтрүүлснээ мэдэгджээ.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)