Фото мэдээ: “Ивээл” брэнд гурав дахь салбараа “Шангри-Ла Молл”-д нээлээ

Орчин үеийн залуус, охид бүсгүйчүүдийн трэнд болсон “Ивээл” брэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн гурав дахь салбараа хотын төв цэгт буюу “Шангри-Ла Молл”-д нээгээд байна. Нээлтийн арга хэмжээнээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

"Ивээл" брэнд нь  үүсгэн байгуулагдаад удаагүй боловч нэг жилийн  хугацаанд үйлчлүүлэгчддээ зориулан чанарыг эрхэмлэсэн, хэрэглэгчдийг татсан хэд хэдэн бараа бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн гаргажээ. Тухайлбал, “Ивээл“ брэндийн шинэ залуухан баг, хамт олон дан ганцхан дээл хувцасаар хязгаарлагдсангүй, Монголд анх удаа эзэндээ ээлтэй, эдэлгээ удаантай, гоё чамин хийцтэй бугуйн цагийг бас үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна. Мөн охид бүсгүйчүүдийн мөнхийн гангараа болсон өндөр өсгийтийг бас үйлдвэрлэн гаргаж байна. Тиймээс “Ивээл” брэндийн дэлгүүрээр зочилсон хэн бүхэн эндээс орчин үеийн загварын чиг хандлага бүхий биед эвтэйхэн, ур хийцийн хувьд чамин дэгжин дан дээлийг өнгө загварын өргөн сонголттойгоор худалдан авахаас гадна дээлтэйгээ зохицсон өндөр өсгийтийг бас худалдан авах боломжтой юм байна.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.215)