Банкууд хаалгаа нээхэд бэлэн байгаа

Засгийн газрын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкууд хаалгаа нээхэд бэлэн байгаа гэдгийг онцлов.

Харин Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж байгаа юм байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Банкууд нээгдэхэд бэлэн байгаа бөгөөд УОК-ын шийдвэрийг хүлээж байна. Иргэдийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс банкууд 8 хоногийн хугацаанд хаалттай байна. Халдвар хамгааллын дэглэм сахих, хэдэн цаг ажиллах вэ гэдгийг банкууд боловсруулсан байгаа” гэлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.138)