Санаандгүй сараачсан дүрс ч чиний зан аашийг илтгэдэг

Утсаар ярьж байхдаа, цаг нөхцөөж байхдаа эсвэл сонирхолгүй хичээл орж байхад чи учир нь үл ойлгогдох дүрс, янз бүрийн хээ угалз зурж сараачдаг л биз дээ. Тэгвэл тухайн сараачиж зурсан зүйл тухайн хүний зан ааш, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг болох нь нотлогджээ. Хэрэв чи цаг нөхцөөж суухдаа санамсаргүй байдлаар элдэв юм зурж сараачдаг бол зурсан зургаа сайтар ажиглаад доорх тайлбаруудыг уншаарай.

  Гурвалжин, дөрвөлжин гэх мэт олон өнцөгт зурсан бол
 Чи шийдэмгий, огцом зантай хүн юм. Иймд тэвчээртэй ухаантай байхад илүүдэхгүй. Мөн чи энэ дүрсийг зураад удаагүй байгаа бол сэтгэл санаа чинь яг одоо хоёрдмол байдалд орсон байж мэднэ. Тиймээс нүдээ аниад аливааг дэс дараатай тайван бодож шийдвэрээ гарга.

 Долгиотсон мушгирсан болон цагираг мэтийн зүйл зурсан бол
Чи өөрийнхөө амьдралын тухай маш санаа зовж, сэтгэл тань хямарч тайван бус байгаа юм байна. Биеэ барих хэрэгтэй. Огцом уурлаж бухимдах хэрэггүй. Бусдад нялзаахгүйгээр өөрт тохиолдсон бэрхшээлийг гэтлэн давахыг хичээх хэрэгтэй.

 Нар, сар мэтийн зүйл бол
Хэрэв чи иймэрхүү маягийн дүрсүүдийг зурсан бол сэтгэл санаа чинь маш дэврүүн байна гэсэн үг. Чамд сайхан сэтгэл, найрсаг хүсэл дүүрэн байна гэсэн үг. Иймд та одоо байгаагаасаа илүү байр баясгалантай байхыг хичээгээрэй.

  Огтлолцсон шулуун шугамнууд болон тор мэтийн зүйл зурсан бол
Чи тун эвгүй байдалд орсон бололтой. Өөрөөр хэлбэл азаа турших эсэхээ мэдэхгүй байна гэсэн үг. Урт өргөн шугамууд зурсан бол хэн нэгэн чиний уурыг хүргэсэн байна. Чи гуниж гутралгүй биеэ барихыг хичээгээрэй.

 Хүний дүрс зурсан бол
Чи их эвгүй байдалд орсон юм биш биз. Эсвэл ямар нэгэн үүргээс шантарч байгаагийн дохио байж ч болох юм. Хэн нэгэнд "үгүй" гэсэн хариулт өгч чадахгүй тээнэгэлзэж буй хүмүүс гол төлөв ийм дүрс зурдаг аж. Тиймээс удаан бодож эргэлзэлгүй шалавхан шийд. Хожимдоогүй дээрээ татгалзсан нь дээр байх. Ингэж эрс шийдэмгий байдлаар шийдэж чадахгүй бол үлбэгэр, сул дорой зангаасаа болж өөрийгөө л зовоох болно.

 Зүрх зурсан бол
Хэн нэгэнд дурласан сэтгэл чинь чиний дотор байж ядаж байна. Өөрөөр хэлбэл чи түүнд  маш сайн, хэлье гэвч үгс багадам тийм л сайн юм. Чамд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.27.56)