Зургаан дүүргийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш тараана

Нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш шаардлагатай 10 мянган өрхөд шахмал түлш тарааж байна.

Өнөөдөр 6 дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш тарааж, нэг өрхөд 2 сарын хэрэглээ буюу 933 кг -ыг олгов.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1211 өрхөд түлш тараалаа.

Энэ ажлыг ХНХЯ, НЗДТГ, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран үе шаттай зохион байгуулж байгаа. Сайжруулсан түлшийг “Таван толгой түлш” ХХК-ны 10 агуулахаас халдвар хамгааллын дэглэм баримтлан тараав.

Одоогоор Нийслэлийн зургаан дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт, 591.5тн түлшний нөөцтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.216.15)