Нарийн мэргэжлийн эмч нар утсаар болон цахимаар зөвлөгөө өгч байна

Хөл хорио тогтоосноос хойш БОЭТ-д өдөрт 500-гаад хүн цаг товлон үйлчлүүлж байна. Хэвийн үед өмнө нь 800-1000 иргэн үйлчлүүлдэг байсан. БОЭТ 338 ортойгоос өнөөдрийн байдлаар 223 орыг ашиглаж байна. Өвчтөн хооронд зай бариулах, эргэлт оруулахыг зогсоохоос гадна амьсгалын замын өвчлөлтэй эмчлүүлэгчдэд тандалтын судалгаа шинжилгээ хийж байгаа гэж мэдээллээ.Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний зарим хэсгийг хумьж байгаатай холбоотойгоор Хүүхэд, Дотор, Мэдрэл, Чих хамар хоолой, Эрүү нүүр, Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Халдварт сүрьеэ, Хавдар, Нүд гэсэн долоон чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар утсаар болон цахимаар зөвлөгөө, тусламжийг бүх өдөр 08:00-17:00 цагийн хооронд үзүүлж эхэлсэн аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.185.194)