Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд
Дэлхий ертөнц гэдэг бол тэр чигээрээ нууц яг л оньсого мэт билээ. Уншигч таныг доорх хачирхалтай баримтуудыг уншаад нэгэн шинэ мэдлэг олж авна гэдэгт итгэлтэй байна.
1. Хүн амьдралынхаа туршид 18 кг арьсыг биеэсээ гуужуулдаг.
2. Насанд хүрсэн хүний биед дунджаар 4 кг бактери байдаг.
3. Дэлхий дээрх бүх шоргоолжны нийт жин нь дэлхий дээрх бүх хүний жингийн хэмжээнээс их юм.
4. 2008 оны судалгаагаар Английн өсвөр насныхны 58% нь Шерлок Холмесийг бодит түүхээс сэдэвлэсэн гэж боддог байжээ.
5. 160 жилийн тэртээ Ирландчууд өлсгөлөнгийн үед нийтдээ 2 саяас бага хүн амтай байсан.
6. Хэрвээ хүний тархи компьютер байсан бол энэ нь хэдхэн секундэд 38 мянган их наяд үйл ажиллагааг явуулах чадвартай байжээ. Дэлхийн хамгийн чадалтай компьютер болох ‘BlueGene’ нь ердөө л үүний 0,02% хийх хүчин чадалтай.
7. Номхон далайд Техасийн газар нутгийн хэмжээтэй дүйцэхүйц хогийн хаягдлыг хаясан байдаг.
8. "Jousting" бол Мэрилендэд албан ёсноор хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төрлийн спорт юм.
9. Жил бүр Гондурас улсын Ёоро хотод далайгаас 100, 100 загас тэнгэрээс унаж байгаа мэт далайгаас хүчтэй үсрэлттэй гарч ирэн буцан унадаг байна.
10. Шумуул хүний нүдэнд харагдахааргүй 47 шүдтэй байдаг.
11. Сүүлийн хэдэн жилд дэлхийн хүмүүс өлсгөлөнгөөс илүүтэй таргалтаас болоод зовж байна.
12. Hummingbird буюу соно бялзуурай шувууны зүрхний цохилт нь секундэд 1200-гаас илүү давтамжтай байдаг.
13. 1518 оны тэртээ Германд бүжиглэх тахал дэгдэж байсан гэгддэг. Энэ нь тасралтгүй амралтгүй бүжиглэдэг тахал юм. Хэдий тахал гэж нэрлэсэн ч энэ нь олон түмний нэгэн төрлийн зугаа цэнгэлийн хэлбэр байжээ.
14. 30 минут тасралтгүй гүйхэд хүний биеэс галлон усыг халаах хэжээний дулаан ялгардаг.
15. Тарвага нь "Сайн уу" гэх мэндчилгээг үнсэлтээр илэрхийлдэг аж.
16. Нислэгийн үед хоолны амт тийм ч амттай биш байдаг шалтгаан нь нисэх явцад амтлах болон үнэрлэх мэдрэмж нь 20-50% хүртлээ буурдаг.
17. Бархасбадь ба Санчир гариг дээр алмазаар бороо ордог.
18. Nutella нь дэлхийн хоёрдугаар дайны үед хийгдэж байсан. Италын нэгэн талхчин шоколад болон самар хоёрыг холиод анх гаргаж байжээ.
19. Дэлхийн хамгийн урт мюзикл 639 жилийн турш бичигдсэн.
20. Хэтэрхий их идсэний дараа хүний сонсгол тодорхой хэмжээгээр буурдаг.