"Оллоо”, "Мерекс”-ийн ханш хамгийн их өсөв
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 25-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 29,878,142.76 төгрөгийн үнийн дүн бүхий 164.927 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Оллоо" (OLL+8.75%) болон "Мерекс" ХК (MRX+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" (NXE-7.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-6.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 5851 нэгж эрхийг нийт 625.922 төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 17584.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,591,744,349,641.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.