Орхон аймаг: “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан ХАЛДВАР авчээ
2020-11-28
Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Орхон аймагт коронавирусний халдварын 1 тохиолдол нэмж бүртгэгдэн, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 22 болсныг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Тэгвэл уг тохиолдол нь “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан болохыг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Аймгийн Онцгой комисс "Тухайн иргэний ойрын хавьтал болсон бүх хүнээс аймгийн Эрүүл мэндийн газраас PCR шинжилгээ авсан. Түүнчлэн ойрын хавьтлын бүх хүнийг холбогдох журмын дагуу хяналтад авсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрэн хяналтад байгаа" гэв.
Өнөөдрийн байдлаар тус аймагт халдвар авсан иргэдийн ойрын хавьтал боло 428 хүн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
ИХ УНШСАН