ЭМЯ: Монгол Улс вакцин авах төслөө өчигдөр Женев рүү илгээсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийн өнөөдөр \2020.11.28\ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Коронавируст халдварын вакцины анхны туршилтууд явагдаж эхэлсэн үеэс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнгөрсөн долоодугаар сард “COVAX” хөтөлбөр буюу ДЭМБ, Английн засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, вакцин дархлаажуулалтын Глобал Алиансе зэрэг байгууллагуудын хамтарсан “COVAX” хөтөлбөрт нэгдсэх хүсэлтээ илгээсэн. Энэ нь ерөнхийдөө хөгжил буурай орнууд болон дэлхийн нийт хүн амд коронавирусний вакциныг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдсан хөтөлбөр байгаа юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг эхнийн орнуудад бүртгэж авсан. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа 20 хувь буюу эрсдэлт бүлэг болох эмнэлэг, цэрэг, цагдаа, онгой гэх мэт халдвартай хүнтэй хамгийн түрүүнд ойрын хавьтал болж, голомтын хэмжээг цомхотгох арга хэмжээнд оролцож байгаа бүлэг хүмүүсийг, хоёрдугаарт өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг, гуравдугаарт сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээ үе шаттайгаар хамруулъя гэсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Үүний дагуу вакциныг авах, түгээх, вакцинжуулах төлөвлөгөөг гарган УОК-т хүргүүлсэн.

Одоогоор олон вакцин сайн хөгжүүлж байгаа боловч яг ковокс хөтөлбөрийн хүрээнд Модерна компанийн вакцин, мөн in activated буюу сулруулсан, вирусгүй вакцин, гуравдугаарт vaural вакцин буюу вирус буюу ялангуяа адино вирус дээр суурилсэн энэ гурван төрлийн вакцинууд байгаа.

Тэгэхээр бид энэ гурван төрлөөс in activated буюу ямар нэгэн вирус агуулаагүй, эсвэл Модерна компанийн вакцинуудыг нэвтрүүлэхээр дараалал гарган хөтөлбөрөө боловсруулаад төслөө хүргүүлж байгаа.

Өчигдөр Монголын цагааг 09 цагийн үед төслөө Женев дахь Габигийн байгууллагад цахим хэлбэрээр болон албан бичгээр илгээсэн. Төсөл хөтөлбөрийг маань хүлээж аваад бүх олон оронд хуваагдаж байгаа учраас ямар вакцин хамгийн түрүүнд үйлдэрлэгдэж гарсан вакцинаас өгнө.

 Гэхдээ бидний гол тавьсан нэгдүгээр шаардлага бол нэгдүгээр шаардлага бол ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан вакцин байх нь хамгийн чухал. Хоёрдугаарт нь манай улсад байгаа хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хэмжээнд хадгалж болохоор гэх мэт 12 зүйлийг ангилж хүсэлтээ явуулсан." гэв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.154.133)