Та таргална гэж санаа зоволтгүйгээр дараах 10 амттанг гэртээ хийж идээрэй!
Ажлаа хийж байх явцдаа, эсвэл гадуур яаралтай ажил хөөцөлдөж явж байх үедээ бид гарт таарсан амттанаа худалдаж аваад л идчихдэг. Гэтэл үнэн хэрэгтээ амттан ч гэсэн өглөөний цай, өдрийн хоол, оройн цайтай ижил чанартай, эрүүл байх хэрэгтэй гэдгийг санаарай. Тиймээс хэрвээ та бие галбиртаа анхаарал хандуулж, эрүүл зөв хооллолтыг дэмждэг бол бид танд хялбар аргаар эрүүл амттан хийх жорыг хүргэе.
1 Шанцай, зөгийн балтай вандуй
6 гр уураг, 4,5 гр эслэг, 146 ккал.
Орц:
500 гр вандуй;
½ х.х оливын тос;
1 х.х зөгийн бал;
½ ц.х шанцай;
1/8 ц.х задийн самах;
1/8 ц.х далайн давс.
Шарах шүүгээгээ сайн гэгч нь халааж, листэн дээр илгэн цаас тавиарай. Энэ хооронд вандуйгаа угааж хатаагаад шарах шүүгээнд 45 минутын турш шарах хэрэгтэй. Бэлэн болсныхон дараа гүн саванд хийж, дээрээс нь оливын тос, шанцай, задийн самар, давс хийгээд хутгахад л хангалттай.
2 Ногоон өнгөтэй жимсний смути
220 мл – 190 ккал
Орц:
Гадил
Алим
Бөөрөлзгөнө
Байцаа
Дээрх бүх орцыг хамтад нь блендэрт хутгаж уугаарай. Үүнээс гадна дуртай жимс, хүнсний ногоогоороо та смути хийх боломжтой.
3 Ангаахай самар болон наргил модны самартай хасарваань
172 ккал
Орц:
2 том хасарваань;
5 ширхэг давсгүй ангаахай самар;
1 цайны халбага нунтаг наргил модны самар;
Хасарваань жимсээ голоор нь хувааж ясыг нь гаргаарай. Хоосон зайд нь ангаахай самар, наргил модны самар хийхэд л болно.
4 Чихэрлэг төмсний чипс
136 ккал, 4г р эслэг, 2 гр уураг
Орц:
1 чихэрлэг төмс;
Бага зэрэг оливын тос;
давс;
илгэн, наалддаггүй цаас
Чихэрлэг төмсөө угааж, нимгэн бөөрөнхий хэрчээрэй. Богино долгионы шарах зуухныхаа тавган дээр илгэн цаас тавьж, бага зэрэг оливын тос цацах хэрэгтэй. Ингээд энэхүү тостой цаасан дээрээ нимгэн хэрчсэн чихэрлэг төмсөө тавьж 4-5 минут шарна. Энэ төрлийн чипс нь маш хурдан түлэгддэг учир сайн анзаарч хараарай.
5 Йогурт, усан үзэмтэй алим
8,4 гр уураг, 151 ккал
Орц:
56 гр тослоггүй йогурт;
½ х.х самрын тос;
¼ ц.х шанцай;
Дунд зэргийн хэмжээтэй тал алим;
6 ширхэг усан үзэм.
Йогурт, самрын тос, шанцайг нэг жижиг саванд хийж хутгаарай. Тал алимаа дахин 6 хэсэгт хуваана. Ясыг нь гаргаж тавиад, усан үзмээ голоор нь хуваана. Йогуртын зуурмагаа алиман дээрээ тавьж, дээрээс нь тал усан үзмийг тавих хэрэгтэй.
6 Улаан лооль, фета бяслагтай талх
175 ккал, 6 гр уураг, 3 гр эслэг
Орц:
Улаан лооль
Фета бяслаг
Талх
Талхан дээрээ фета бяслагаа түрхэж, таллаж хэрчсэн улаан лоолио тавихад л хангалттай.
7 Йогуртанд хөлдөөсөн жимс
100,5 ккал, 7,4 гр уураг
Хүссэн жимсээ йогурт эсвэл тарганд хийж хутгаад хөлдөөхөд л болно. Халууцсан үед эко зайрмаг л гэсэн үг.
8 Шарах шүүгээнд шарсан лууван
53 ккал, 2,5 гр эслэг
Луувангаа бага зэрэг өргөн хэрчээд, дээрээс нь оливын тос давс цацаад, шарах шүүгээнд 10-15 минут шарна.
9 Өргөст хэмх болон өндөг
95 ккал, 7,4 гр уураг
Өргөст хэмхээ уртаар нь хэрчиж бага зэрэг давс цацаж амтлаад чанасан өндөгтэй хольж идээрэй.
10 Наргил модны самартай шарсан бэрсүүт жүрж
120 ккал
Орц:
½ том бэрсүүт жүрж;
½ ц.х зөгийн бал;
1 х.х нунтаг наргил модны самар буюу нунтаг кокос
Бэрсүүт жүржээ голоор нь хувааж, зөөлөн эд дээр нь зөгийн бал түрхээд 3-5 минутын турш бор өнгөтэй болтол нь шарах шүүгээнд шарна. Шарах шүүгээнээс гаргамагцаа халуун дээр нь наргил модны нунтаг самар цацахад л хангалттай.