ЭМЯ: Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Замын-Үүдэд 4 нийт 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2020-12-05
ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд 24 цагт хийгдсэн тандалт, судалгааны тоон мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрээр “12 дугаар сарын 04-ний өдөр 20240 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 800 гаруй хүнд хавьтлын шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс шинээр 11 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,
- Улаанбаатар-3 /Хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээ бол нэг нь автобус баазын жолоочийн хавьтал болсон байна/
- Сэлэнгэд 4 /гэр бүлийн болон ойрын хавьтлын хүмүүс байна/
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум-4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдлээ.
Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 397 тохиолдол болж байна.
www.facebook.com/watch/?v=296842421665526
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.98.175)
ИХ УНШСАН