Автобус баазын жолоочтой хамт нэг унаанд явсан жолоочоос халдвар илэрлээ

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын "Ханын материал-Офицер" чиглэлд ажилладаг жолоочоос хоёр хоногийн коронавирус илэрсэн. Тэгвэл тус жолоочтой хамт ажилладаг, нэг унаагаар явдаг өөр нэг жолоочоос халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ мэдээллээ.

Эхэлж халдвар авсан нь тогтоогдсон жолоочийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрээр “Жолооч өмнө нь халдвартай хүнтэй хавьталд орсон байсныг бид тогтоосон.Тус жолооч 29-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй байсан. Гэхдээ бид автобус баазын нэг унаагаар ажилд явдаг тун ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан.

Баазын хэмжээнд 500 гаруй хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад халдвартай хүн байгаагүй. Бид тухайн хүнийг хяналтад авахдаа вирус ялгаралт буюу эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн өмнөх 24-48 цаг, вирус илэрснээс хойш 14 хоногийн дотор тухайн хүнтэй харьцсан хүнийг ойрын хавьтал гэж авч тусгаарлах журамтай. Тэгэхээр тухайн хүн вирус илрэхээс өмнө 3,4 хоног ажилдаа очоогүй байсан гэсэн үг” юм гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.239)