Айлын хаалган дээр бичиг наах ажлыг ЭМЯ-аас зохион байгуулаагүй гэв
2020-12-05
Коронавирусээр өвчилж эдгэрээд гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүсийн гэрийн хаалганы гадна талд "Гэрийн ажиглалт 14 хоног" гэсэн бичгийг өчигдрөөс нааж эхэлсэн.
Үүнийг иргэд эсэргүүцэж хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг явуулж байна гэх шүүмжлэлийг цахим ертөнцөд өрнүүлж буй.
Уг бичгийн талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Манай яамнаас ийм бичиг наагаагүй" гэж мэдэгдсэн юм.
Уг бичгийг наах ажлыг дүүргийн онцгой комиссоос хийж буй бололтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)
ИХ УНШСАН