Гурав хоногтой нярай хүүхдээ гадаа машины тээш дээр хаяж явсан эмэгтэйг шалгаж байна
2020-12-05
Өчигдөр /2020.12.04/ “Сонгинохайрхан дүүргийн14 дүгээр хорооны нутаг дэвгэрт “Toyota sai” маркийн автомашины арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна" гэх дуудлага Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс шалгахад хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б" нь 50 см, 3,200 грамм төрсөн охиноо гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор иргэн Б-г шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хүүхэд эрүүл, ямар нэгэн осголт байхгүй бөгөөд Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж хэлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
ИХ УНШСАН