Ажлын байранд стрессээс сэргийлэн эерэг сэтгэлгээтэй байх 5 арга
Ажлын байранд эерэгээр хандлага түгээх нь үнэ цэнэтэй чадвар юм. Өөр өөр үзэл бодол, сэтгэл зүйтэй хүмүүс нэг дор ажиллахад зөрчилдөөн үүсэх нь дамжиггүй. Энэхүү зөрчилдөөнөөс үүссэн сөрөг энерги таны сэтгэл санаа, бие мах бодид нөлөөлж ажлын бүтээмжийг бууруулах муу талтай.
Сэтгэл түгших, дайсагнах, сэтгэл гутралд автах нь маш хурдацтай ч тэр бүхнийг мартахад үлэмж хэмжээний хугацаа шаардагддаг. Ажилчид сөрөг сэтгэл хөдлөл дээр төвлөрөх нь сэтгэлгээний хувьд эрүүл биш болдог. Харин та энэ бүхний АНАГААГЧ болж чадна.
Гэрэл цацруулагч нь бол
Та хамт ажиллагсдынхаа гэрлийн туяа болох боломж байна. Та өөрийн үйлдлээрээ хүн бүрийн сэтгэл санааг, тэр дундаа өөрийнхөө сэтгэл санааг дээшлүүлж чадна.
Өөрийн мэдрэмж, зан байдлыг үнэл
Өөрийгөө ухамсарлах нь ажил дээрээ хэрхэн эерэгээр хандахыг сурах эхний алхам бөгөөд ажлаасаа сэтгэл ханамжийг олж авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Та эргэн тойрныхоо сөрөг уур амьсгалд ямар арга замаар хувь нэмрээ оруулж болохыг тодорхойл. Бусдыг дорд үзэх, басах, шүүмжлэхэд л анхаарлаа төвлөрүүлэн цуурхал тарааж эсвэл ярианд оролцож байна уу? Та хамт ажиллагсдыг хөндийрүүлэх зүйл хийж байна уу?
Оффисынхоо сөрөг уур амьсгалд хэрхэн хувь нэмэр оруулж байгаагаа тодорхойлсны дараа зан авираа хязгаарлаж, эерэг хандлагад тэмүүл.
Өөрөөсөө асуу: Таны хэлсэн зүйлийн утга эсвэл зорилго юу вэ? Энэ нь гомдоох уу, туслах уу? Та эдгээрийг нухацтай бодож үзээрэй.
Хүмүүсийн хүн чанар, өөрсдийнхөөрөө байх эрхийг хүндэтгэж сурах нь маш чухал. Төгсгөлгүй гомдол гаргах нь шийдлийг бий болгоход бус харин энэ нь асуудлыг улам томруулж, хүн бүрийн үнэт цаг хугацаа, эрч хүчийг үр ашиггүй зарцуулдаг.
Ярилц
Хэрэв хамтран ажиллагсад тань бие биенээ үл тоомсорлон, буруутгаж байгаа бол үүнийг бүү хүлээн зөвшөөр. Энэ байдал бусад хүмүүст яагаад таалагдахгүй байгаа болохыг хэлээрэй.
Учир нь ихэнх хүмүүс өөрийгөө сөрөг хандлага гаргадаг гэдгээ мэддэггүй. Гэхдээ үүнийг аядуу зөөлөн байдлаар хэлэх нь зүйтэй. Хэрэв та юу ч хэлэхгүй бол энэхүү байдал үргэлжилсэн хэвээр л байх болно.
Эв нэгдэлтэй хамт олныг байгуулах
Хэрэв өнөөдөр хэн нэгний хувьд тааламжгүй өдөр байлаа гээд бусдын өдрийг сүйтгэх нь ёс зүйд нийцэхгүй. Бага зэргийн нинжин сэтгэл гаргах нь таныг болон бусад хүмүүсийг илүү аз жаргалтай болгож хамт олныхоо анхаарлыг ажилд нь төвлөрүүлэн үр ашигтай ажиллах явдал юм.
Магтаал, талархлын хэдхэн үгс юунд ч хүргэж чаддаг нь гайхалтай юм.
Дасгал, бясалгал хийхэд бага зэрэг цаг гарга
Дасгал бол урам зориг, сэтгэлийн амар амгаланг дээшлүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Биеийн тамирын дасгал хийснээр эндорфинууд сэтгэл гутралд орохоос урьдчилан сэргийлж чаддаг. Судлаачид ердөө 12 минут алхах нь сэтгэлийн хөдөлгөөнийг өдөөх хүчтэй болохыг тогтоожээ. Мөн дурдахад бясалгал, сэтгэлгээний дасгалууд нь түрэмгийлэл, цочромтгой байдал, уур уцаарыг бууруулдаг болохыг судалгаа харуулж байна.