“COVID-19”-ийг хамгийн сайн хязгаарлаж буй арга хэмжээнүүдийг тодорхойлжээ
Засгийн газрууд эмийн судлалын бус хөндлөнгийн оролцооны аргуудын тусламжтайгаар “COVID-19”-ийг хяналтдаа авахыг оролдсоор байгаа билээ. Гэвч янз бүрийн аргууд нь коронавирусний тархалтыг хязгаарлахад харилцан адилгүй үр дүнтэй байгаа талаар “Nature” сэтгүүлд бичжээ.
Тус сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд 41 орны цар тахлын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснийхээ дараа халдварыг бууруулахад гурван арга илүү үр дүнтэй байгааг тогтоожээ. Эдгээр нь сургууль, их сургуулиудыг хаах, 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглох, мөн заавал биечлэн уулзах шаардлагатай бизнесийг хаах аргууд юм. Гэхдээ хүн бүр гэртээ үлдэх хатуу шаардлагын ашиг тус нь мэдэгдэхүйц бага байжээ.
Хорио цээрийн хамгийн үр дүнтэй арга хэмжээг тодорхойлохын тулд Оксфордын их сургуулийн эрдэмтэн Ян Браунер болон түүний баг нэгдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 30-ны хоорондох “SARS-CoV-2” вирусийн халдварын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Засгийн газрууд хязгаарлалтаа сулруулж эхэлсэн учир тавдугаар сарыг сонгосон байна.
Эх сурвалж:КИЕВ. /Униан/