"Женко Тур Бюро", "Монгол Шуудан" ХК-ийн ханш хамгийн их өсөв
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 23-нд энгийн арилжаагаар 28 ХК-ийн 325,153,577.25 төгрөгийн үнийн дүн бүхий 958.157 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Женко Тур Бюро" (JTB+5.86%) болон "Монгол Шуудан" ХК (MNP+3.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" (ADU-6.25%) болон "Тавантолгой" ХК (TTL-5.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 87.010 нэгж эрхийг нийт 9.1 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 0.94 хувиар буурч, 18595.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,905,187,529,604.99 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.