Цар тахлын үед эрүүл байх ДОЛООН зөвлөгөө
Хүн өөрөө хичээвэл аль ч насанд эрүүл байх боломжтой. Эмч нарын өгч буй эдгээр зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр та цар тахлын үед эрүүл мэндээ хүчирхэг байлгах болно.
Агаарт бай
Энэ нь бие, тархинд сайн. Ялангуяа цар тахлын энэ үед гэртээ илүү их цагийг өнгөрүүлж байгаа бидэнд цэвэр агаар хэрэгтэй. Байгалийн чимээ нь стрессийн түвшинг бууруулж, хөдөлгөөн таныг эрүүл байлгана. Харин зай барих дэглэмээ сахиарай.
Тохирсон дэглэм барь
Дотоод эрхтнүүдээ эрүүл байлгахад тань жимс жимсгэнэ, самарнууд, загас, хүнсний ногоо тусална. Түүнчлэн эмч нар танд оливын тос хэрэглэхийг зөвлөж, түргэн хоол, хийжүүлсэн ундаанаас татгалзахыг зөвлөж байна.
Кофе бага уу
Кофег хэтрүүлэн уух нь бие организмыг стрессийн байдалд оруулна.
Ус ихээр уу
Кофе нь таны биед усыг нөхдөггүй учир цэвэр ус сайн уу. Эрдэсжүүлсэн болон хэрчим нимбэг юмуу бусад жимсийг хийсэн ус ууж болно.
Нүүрэндээ хүрэхээ боль
Хамар, амандаа хүрэх бүртээ та вирус оруулах эрсдэлтэй. Үүнээс гадна нүүрнийхээ арьсанд хүрэх нь үрэвсэл үүсгэх, халдвар дамжуулах эрсдэлтэй.
Гараа сайтар угаа
Гараа тогтмол угааж, угаах боломжгүй үедээ гар ариутгагч ашигла.