Япон улсын өндөр хөгжилэй орон гэдгийг батлах 10 бүтээл
Хэн нэгэнд гайхалтай санаа төрөхөд тухайн санааг урьд өмнө нь хэн нэгэн япон хүн бодоод олчихсон байх магадлал маш өндөр. Хүнсний дэлгүүрүүд дэх робот ажилчдаас эхлээд бидний энэ яваа насандаа бодоод оломгүй хачирхалтай амт, үнэрийг бий болгосон Япон улс яг л ирээдүйд амьдарч байна уу гэлтэй.
Ингээд энэхүү нийтлэлээрээ Япон улсын хөгжил дэлхийн бусад орны хөгжлөөс хол тасарсан гэдгийг батлах 10 бүтээлийг танилцуулж байна.
1. Япон улс нэг хүнд ногдох унадаг дугуйн тоогоор дэлхийд тэргүүлдэггүй ч дугуй унадаг иргэдийнх нь тоо чамгүй өндөр байдаг. 2013 онд хийгдсэн нэгэн судалгаагаар тус жилд зөвхөн Токио хотод л гэхэд 50 гаруй мянган унадаг дугуй хулгайлагдсан хэмээн бүртгэгдсэн байна.
Тэгвэл тэд унадаг дугуйгаа бусдад алдахаас сэргийлж маш хачирхалтай санааг олжээ. Энэ наалтыг дугуйнхаа суудал дээр наасан байхад хулгайч таны дугуйг холоос харчхаад “голоод” яваад өгөх юм байна.
2. Хоолны дуураймал үзүүлэнг харахад л хиймэл гэдэг нь андашгүй байдаг. Гэвч энэ үнэхээр бодит мэт харагдахгүй байна гэж үү? Мэдээж бусад улсын гар утасны гэр үйлдвэрлэгчид иймэрхүү загварын гэр үйлдвэрлэдэг ч Япон улсын бүтээдэг шиг бодит мэтээр бүтээдэг нь нэн ховор билээ.
3. Харин одоо танилцуулах гэж буй энэхүү бүтээлд гайхалтай гэдэг үг ч багадна. Тус ариун цэврийн бүхээг хүнтэй үед шилэн хана бүхэлдээ бүрсийх бөгөөд хүнгүй үед тунгалаг харагдах аж. Тиймээс энэ ариун цэврийн өрөөтэй байхад хүнтэй байгаа эсэхийг нь мэдэхийн тулд хаалгыг нь нүдэж, дээгүүр доогуур нь шагайх шаардлагагүй байна.
4. Сүүлийн үед Япончуудын дунд Qoobo хэмээх мууран дэр алдаршиж байгаа гэнэ. Муурын сэтгэл хөдлөлийг сүүлнийх нь хөдөлгөөнөөр таньж болдог шиг Qoobo муур ч мөн сүүлээ хэд хэдэн янзаар хөдөлгөдөг байна. Тиймээс мууранд хайртай ч гэртээ муур тэжээх боломж бололцоогүй хүмүүст энэхүү бүтээл маш их хань болдог гэнэ.
5. Аливаа зай талбайг ашиглах тал дээр Япон улс дэлхийн бусад улс орноос хол тасарсан гэдгийг дараах зургаас харах боломжтой.
6. "Хурдны зам барихын тулд энэ байшинг зайлшгүй дайрах шаардлагатай болчихлоо. Яах вэ, дарга аа?" Энэ бол Япон улсын хувьд асуудал биш ажээ.
7. Bocco робот нь гэр бүлийнхэнтэйгээ харилцах боломжийг олгодог бас нэгэн өхөөрдөм төхөөрөмж юм. Нэн ялангуяа ухаалаг утас ашиглах насанд хүрээгүй балчир хүүхдүүд болон настай буурлууд ашиглахад их тохиромжтой гэнэ. Та Bocco-той ярихад тухайн яриа дуут мессэж болон илгээгддэг байна.
8. Япончууд зай талбайг ухаалгаар ашиглах тал дээр гаргууд гэж хэлээгүй юу. Дэлхийн анхны капсул зочид буудал тэртээ 1979 онд Япон улсад бүтээгдэж байсан бол өдгөө бяцхан дүү нарт маань зориулагдсан капсул өрөө ч бий болсон байна.
9. Япончууд алсын харагчийг хүртэл маш бага зайд суурилуулж чаддаг аж.
10. Хэн нэгнийг аль эсвэл ямар нэгэн зүйлийг тэвэрч хэвтэхгүй л бол нойр нь хүрдэггүй хүмүүс байдаг. Тэгвэл дараах дэр тэдгээр хүмүүст яг тохирно! Энэ дэр танд тав тухыг бэлэглээд зогсохгүй нөгөө сугандаа утас хавчуулах зориулалттай тул өглөө сэрээд утсаа хайж, хөнжлөө баахан тэмтрэх шаардлагагүй болжээ.