Товчоодод 3909 хүнд хийсэн хяналтаар сэжигтэй тохиолдол илрээгүй

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн товчоодоор 1128 автомашин нэвтэрч орсон бол, 1318 тээврийн хэрэгсэл гарсан байна. 

Нийт 3909 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)