Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн техникийн ажлын хэсгийн цахим уулзалт болов

Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн техникийн ажлын хэсгийн цахим уулзалт баасан гарагт болов.

Уулзалтаар 3 талын түншлэгч талуудаас тус байгууллагатай 2020 онд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар харилцан танилцуулга хийж, дүгнэж ярилцлаа.

Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, хөдөлмөрийн маргаан, стандарт бус хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэгчид болон малчдын нийгмийн даатгалын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар санал солилцон, бусад холбогдох судалгаа, үнэлгээнүүдийг хооронд нь уялдуулах, хууль эрхзүйтэй нийцүүлэх асуудлыг хөндөв.

 

Уулзалтанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, жендэрийн үндэсний хороо, Монголын ХАА хоршоологчдын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл оролцов. Энэхүү уулзалтыг улирал бүр зохион байгуулахаар тогтсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.166)