МУИС, Хонконгийн Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2020-12-28
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын санаачилгаар эхлүүлсэн Монгол Улсын Их сургууль болон Хонконгийн Их сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2 сургууль цахимаар байгуулав.
Санамж бичгийн хүрээнд их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан ажлууд хэрэгжүүлж, багш, оюутан солилцоог эхлүүлж, ойрын хугацаанд хос дипломын хамтарсан хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохироод байна.
Хонконгийн Их сургууль нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын QS 2021 чансааны эрэмбээр 23 дугаар, Ази тивдээ гуравдугаар, Хонконгт тэргүүн байрт тус тус жагсдаг дэлхийн шилдэг их сургуулиудын нэг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.162.21)
ИХ УНШСАН