Амьтдын тухай ХАЙР ХҮРГЭМ баримтууд

Энэхүү нийтлэлээрээ амьтдын тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй, хайр хүргэм баримтуудыг хүргэж байна.

1. Сургуулилттай аварга биет хархнууд Африкын нутаг дэвсгэрээс мянга мянган тэсрэх бөмбөг илрүүлжээ. Эрдэмтэд тэднийг мөн сүрьеэ өвчнийг илрүүлэхээр сургасан гэдэг.

2. Ихэнх улсын шашин шүтлэгт хар муурыг азгүйдлийн бэлгэдэг гэж үздэг. Харин Шотландууд хар муурыг хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг хэмээн үздэг аж.

3. Үчимбэр их ичимхий амьтан гэнэ. Тиймээс амьтны хүрээлэнгийн үчимбэрүүдэд “сэтгэлзүйн дэмжлэг” үзүүлж, нийгэмшүүлэхийн тулд бяцхан гөлөгтэй найзлуулдаг байна.

4. Опоссум гэх мэрэгч амьтан харагдах байдлаасаа болоод ч тэр үү, хүний хайрыг татаж чаддаггүй. Гэвч тэд экосистемд хор хөнөөл учруулдаг шимэгч нарыг “цэвэрлэдэг” маш тустай амьтад юм. Нэн ялангуяа шавжаас айдаг, үзэн яддаг хүмүүс одооноос эхлэн энэ амьтныг хүндлэх хэрэгтэй байх нь. cheeky

5. Капибара бол маш нийтэч амьтан. Тухайлбал тэд тахиа, галуу, нохой, муур, лам гөрөөс, туулай, яст мэлхий зэрэг амьтадтай эвтэй байж чаддаг байна.

6. Слот буюу залхуу баавгайн савар хүний гараас яг эсрэг механизмаар ажилладаг. Бид энгийн үед гарын алгаа дэлгээстэй байлгадаг шүү дээ. Тэгвэл залхуу баавгай нарын савар энгийн үед модноос зуураастай байдаг байна. Бид гараа зангидах гэж хүчин чармайлт гаргадаг бол тэд савраа тэнийлгэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог гэсэн үг юм.

7. Үхэр бол амжилт бүтээлийг ойлгодог цөөн амьтдын нэг. Өөрөөр хэлбэл тэд ямарваа нэг зүйлийг хийж дууссанаа сайтар ойлгож, үүндээ сэтгэл нь ханаж баярладаг байна.

8. Харх бохир, чийгтэй орчинд амьдардгийн дээр харагдах байдлаасаа ч мөн таатай биш тул ихэнх хүмүүс хархыг чин сэтгэлээсээ үзэн яддаг байх. Гэвч эрдэмтэд хархыг яг л муур шиг гэдсээ илүүлэх дуртайг олж тогтоожээ. Харх гэдсээ илүүлсний дараа чих нь хулганаж, ягаарч байсан бөгөөд энэ нь тэднийг аз жаргалтай байгааг илэрхийлж байна хэмээн тайлбарласан байна. 

9. Шоргоолж идэштэн энэхүү амьтан зэрлэг ан амьтдыг гал түймрийн аюулаас авардаг гайхалтай тусч нэгэн аж. Тэд богино хугацаанд газар дор томоохон хэмжээний нүхийг ухах чадвартай бөгөөд түймрийн үеэр амьтад уг нүхэнд нуугдан аврагддаг байна.

10. Чикагогийн их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар харх яг л хүмүүс бидэн шиг өрөвдөх сэтгэлтэй амьтад гэдэг нь тогтоогджээ.

Судлаачид энэхүү судалгаандаа хоёр хархыг оролцуулсан бөгөөд нэгийг нь зай талбай багатай торонд хийж, нөгөөг нь сул орхисон байна. Улмаар эрх чөлөөтэй үлдсэн харх, амьсгалахад ч бэрх нөхцөлд байгаа “найзыгаа” аврах эсэхийг нь шалгахад үнэхээр л аварсан гэдэг. Тусч харх торонд байгаа найзыгаа суллахын тулд багагүй цаг хугацаа, хичээл зүтгэлийг зарцуулсан бөгөөд найзыгаа сулласны дараа өөрт нь ямар ч шагнал өгөхгүй гэдгийг мэдэж байсан байна.

Ингээд ч зогсохгүй судлаачид түүнд шоколадны хэсэгхэн үйрмэг өгөхөд тэрээр өөрөө идчихээд нөгөө “найздаа” жаахныг хадгалж үлдээсэн байна. Иймээс эрдэмтэд хархыг яг л хүмүүс шиг бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, өрөвдөх сэтгэлтэй хэмээн дүгнэсэн байна.

11. Кардинал бол дэлхийн хамгийн романтик шувуу юм. Тэд эсрэг хүйстэнтэйгээ бүхий л амьдралынхаа туршид нөхөрлөж, хамтдаа аялж, үүрлэхээсээ өмнө дуулж, хошуугаараа ургамлын үр хувааж иддэг байна. Хүмүүс биднийхээр бол дарсыг зөрүүлж ууж байна гэсэн үг юм уу даа. laugh

12. Хүний хамгийн сайн анд гэгддэг нохой олон төрлийн сэтгэл хөдлөл илэрхийлж чаддаг. Тэгвэл үхэр яг л тэдэн шиг олон янз сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаг гэнэ.

13. Цөлийн муур авирах, үсрэхдээ тийм ч чадварлаг биш ч ухах, малтах тал дээр маш гарамгай гэнэ. Тэд элсэн цөлийн өдрийн халуунд өөртөө зориулан жижигхэн хэмжээний нүх ухан, тэндээ сэрүүцэж өнгөрөөдөг байна.

14. Шинжлэх ухаанд “Saggittarius serpentarius” хэмээн нэрлэгддэг энэхүү үзэсгэлэнтэй шувуу могой агнахдаа гаргууд бөгөөд хөлөөрөө маш хүчтэй өшиглөх чадвартай гэнэ. Үүнээс гадна урт сормуус, үзэсгэлэнтэй төрхөөрөө алдартай. 

15. Гахай тохиолдлын санах ойтой амьтан. Өөрөөр хэлбэл тэд амьдралынхаа өнгөрсөн дурсамжуудыг эргүүлэн санах чадвартай байх магадлалтай аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)