Гар доорх материал ашиглан ДАХИН БОЛОВСРУУЛАХ нь

"Zero Waste" буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягт суралцах тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт гар доорх материалуудыг ашиглан хэрэггүй болсон эд зүйлсээ дахин боловсруулах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Орчин цагт өөрт хэрэггүй болсон эд зүйлс, хог хаягдлыг дахин боловсруулах чадвар зайлшгүй шаардагдах болжээ. Тухайлбал чанамлаа идэж дуусчихаад шилэн савыг нь шууд хаяхын оронд үзэг, харандаа хийдэг сав болгон өөрчлөх, аль эсвэл будаж чимэглээд, сэтгэлийн үгсээ бичээд найздаа өгөх гэх зэргээр дахин ашиглаж болох юм. Тиймээс яг одоо өөрт байгаа зүйлсээ ашиглан шинэхэн "бүтээгдэхүүн" үйлдвэрлэцгээе!

ЦЭЦЭГНИЙ САВ

ГЭРИЙН ЧИМЭГЛЭЛ

ҮЗЭГНИЙ САВ

ЦҮНХ

ТҮРИЙВЧ, МӨНГӨ ХАДГАЛАХ ЖИЖИГ САВ

ТОР

ХУУЧИН ХУВЦАСАА ӨӨРЧЛӨХҮЙ

ХҮЛЭМЖ

УТАСНЫ СУУРЬ

ХАЙРЦГАН ШҮҮГЭЭ

ӨВӨРМӨЦ ЦАГ

ДААВУУН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ

ШИЛЭН САВНУУД

МӨН ЭНДЭЭС САНАА АВААРАЙ:

Мөн та хаягдлаа өөрөө дахин боловсруулах боломжгүй бол интернет хайлтын систем дээрээ “Recycle Center Near Me” гэж бичээд хайгаарай. Ингэснээр тантай хамгийн ойр байрлах дахин боловсруулах төвүүдийн байршлуудыг харуулах болно.


ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

  • Adidas компанийн дахин боловсруулан хийсэн “Parley” гутал

“Parley for the Oceans” бол далайн хуванцар хаягдлуудын хэмжээг бууруулах зорилготой байгаль орчны байгууллага юм. Тэд спорт хувцасны "Adidas" компанитай хамтран наран шарлагын газар болон далайгаас олдсон хуванцар хог хаягдлуудыг цуглуулж дахин боловсруулсан, загварлаг гутал бүтээдэг аж.

  • "Ногоон" тоглоом

"WidgetCo" хэмээх компани ус, ундаа, сүү зэрэг бүтээгдэхүүнүүдийн шилэн савлагааг дахин боловсруулан байгальд ээлтэй, хүүхдийн “ногоон” тоглоом бүтээдэг байна. Мөн тус компанитай адил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын тоо жил бүр нэмэгдсээр байгаа юм. 

  • Асфальтан зам

Зарим улсад асфальтан зам хийхдээ дээврийн хаягдсан хавтангуудыг ашигладаг. Хавтангуудыг нунтаглаж, давирхай, хайрганы хольц нэмж, илүү сайн чанарын хучилттай зам хийдэг байна. Мөн хурдны замын тэмдэглэгээг ч дахин боловсруулсан материалаар хийдэг.

  • Усны хувцас

Загасчдын торнууд жил бүр хэдэн мянгаараа хог хаягдал болон үлдэж далайд хаягддаг. Тэгвэл далайн амьтдад аюул учруулагч эдгээр торыг Италийн гар утас үйлдвэрлэгч "Aquafil" компани гарган авч, дахин боловсруулж гар утас үйлдвэрлэдэг аж. 

Тиймээс бид бүгдэд өөрт буй боломжоороо дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж, эх дэлхийгээ ногоон хэвээр нь авч үлдэх их үйлсэд хувь нэмрээ оруулах боломж нээлттэй байсаар байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.42.189)