Британийн хувилбараар халдварласан 11 тохиолдол Нидерландад бүртгэгджээ

Нидерландад 11 хүнээс коронавирусний шинэ төрөл илэрсэн тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн мэдэгджээ.

Илүү хурдан халдварладаг хувьссан вирус Амстердам, Роттердам хотуудад тус бүр таван хүнээс илэрсэн бол Неймегенд нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Их Британийг зориогүй хэдий ч халдварын тохиолдлууд өөр хоорондоо холбоотой байж магадгүй байна. 

"Британийн хувилбараар халдварласан тохиолдлууд, халдварын түвшний талаар нэмэлт мэдээлэл авах хэрэгтэй. Энэ төрлийн вирус нь илүү хурдан халдварладаг талаар Их Британи мэдээлсэн. Иймд үүнээс өөр нэмэлт мэдээллийг авах хүртэл засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал ач холбогдолтой юм” хэмээн Нидерландын Шадар сайд Хуго де Йонге ярьжээ. 

Эх сурвалж: ГААГ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.201)