Ирэх онд цар тахлын үр дагавраас ангижирна гэж найдаж байна
2020-12-29
Ирэх оныг хүн төрөлхтөн коронавирусний цар тахлыг даван туулж, үр дагавраас нь ангижрах жил болгох хэрэгтэй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш удахгүй болох Шинэ жилийн баярыг тохиолдуулан мэдэгджээ.
“Хоорондоо болон байгаль орчинтойгоо эвлэлдэн нэгдэж, уур амьсгалын хямралыг даван туулж, коронавирусний дэгдэлтийг зогсоож, 2021 оныг илааршлын жил болгоё. Үхлийн вирусний үр дагавраас салж, нийгэм эдийн засгийн хохирлыг барагдуулж, тусгаарлалтыг арилгах жил болгоё. Ирэх ондоо бид ийм амлалтыг өгөх хэрэгтэй” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Түүнчлэн НҮБ-ын нэрийн өмнөөс хүн бүр шинэ оноо аз жаргалтай, амар тавайн угтахыг А.Гутерриш хүсэн ерөөв.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.102.18)