Тамаваши Б.Мөнх-Оргил: Намайг дэмжсэн бүх хүнд “Үнэхээр баярлалаа”

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөж, 13 даваатай Тамаваши Б.Мөнх-Оргил анхны түрүүгээ хүртлээ. Түүний баярын сэтгэгдлээс хүргэе.

-Баяр хүргэе?

-Баярлалаа.

-Өнөөдрийн барилдаан өмнөх өдрүүдийнхээс өөр байсан уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ зүгээр ээ. 

-Та сүмо бөхөд ороод 15 жил болж, 34 насандаа түрүүллээ?

-Үнэхээр баяртай байна.

-Та давбал түрүүлнэ гэсэн нөхцөл байдал дунд барилдлаа. Сэтгэл зүйн хэр байна вэ?

-Толгойд үнэхээр элдэв бодол байгаагүй. Гэхдээ би хичээсэн.

-Ялсаны дараа сэтгэл санаа ямар байсан бэ?

-Багшдаа энэ мэдээг хурдан сонсгоё гэж бодсон.

-Багш тань дэвжээний дор сууж байсан шүү дээ?

-Үнэхээр баяртай байсан. Урд урдынхаас илүү зориг орсон.

-Барилдааны дараа дэвжээний дор сууж байхдаа нулимс дуслуулж байсан. Тэр үед юу бодогдож байсан бэ?

-Олон хүнд талархах сэтгэгдэл орж ирсэн. Намайг өдийг хүртэл дэмжиж ирсэн бүх хүнд “Үнэхээр баярлалаа” гэдэг сэтгэгдэл төрсөн.

-Аав, ээж тань ордонд ирсэн байна?

-Түрүүлж өсгөсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Хоёр дахь хүү тань хорвоод мэндэллээ?

-Тиймээ. Өнөөдөр дээд зэргийн баяр тохиож байна.

-15 өдрийн барилдааныг нэгтгээд дүгнэвэл?

-Үнэхээр урт байлаа. Өдөр бүр анхаарлаа төвлөрүүлсэн. Гэхдээ үр дүн нь сайхан байлаа (инээв).

-Энэ башёгоос эхлээд танд озеки цолны гэрэл харагдаж байна. Дараагийн чансааг хэрхэн харж байна вэ?

-Би алсын зүйл харахгүй байна. Миний барилдааныг үзсэндээ баярлахаар барилдаан харуулахыг хүсч байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.108)