Дэлхийн улс орнууд хөл хориог 40-100 хувь хэрэгжүүлжээ

Дэлхийн улс орнуудад коронавирусний эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ нь хөл хорио хэвээр байна.


ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн мэдээлэхдээ, Английн Оксфордын их сургуулийн “COVID-19” мэдээний сангийн мэдээлснээр, бүх түвшний сургууль, ажил, аялал, хөдөлгөөний хязгаарлалтыг 0-100 хүртэлх оноогоор жагсаавал, 2020 оны 12 дугаар сарын дунд үед Африкийн цөөн орнуудад 10-20 хувийн, бусад орнуудад 40-100 хувьтай хөл хориог хэрэгжүүлсэн байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлсний үр дүнд өвчлөл буурсан хэдий ч анх өвчлөл бүртгэгдсэнээс хойших жилийн хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 30, 31-нд нэг өдөрт хамгийн олон тохиолдол буюу өдөрт 750 мянган хүн шинээр өвчилж, 14-15 мянган хүн эндсэнээс 70 гаруй хувь нь Европын орнууд болон АНУ-д бүртгэгджээ. Азийн орнуудад өдөрт 84 мянган хүн шинээр өвчилжээ.

Цар тахлын үед хөл хориог зөв, оновчтой хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр онцолсон юм. Харин Улаанбаатар хотын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсантай холбоотой өвчлөл нэмэгдэх дүр зураг гарсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.75.138)