Япон улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд

Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-наас дараах мэдэгдлийг гаргасан байна.

Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас үүдэн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг зогссонтой холбогдуулан өнгөрсөн онд тус ЭСЯ-ны Консулын хэлтэст тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн нийт 3,035 гаруй иргэд бүртгүүлснээс 2,568 иргэнийг 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулаад байна.

Цаашид  ч эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Консулын хэлтэс үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ оноос эхлэн дараах холбоосоор шинээр бүртгэл явуулах болсныг мэдэгдэж байна.

https://form.jotform.com/203621670278455

Тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн бүртгэлийн charter.tokyo@gmail.com цахим шуудангаар өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд цаашид энэ цахим шуудангаар бүртгэл явагдахгүй болохыг анхаарна уу.

Энэ оны Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн анхны нислэгийн товыг Улсын Онцгой комиссоос хараахан гаргаагүй байгаа тул товыг гармагц жич мэдэгдэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.22)