Аймгийн онцгой комисс маргааш хуралдана
2021-01-04
Өнгөрсөн бямба, ням гарагт аймгийн нийт өрхийн 50 хувьд PCR шинжилгээ хийсэн. Учир нь халдвар илрээгүй нэг сар болсон тул халдваргүй аймаг, ногоон бүс болгох зорилгоор уг ажлыг зохион байгуулсан юм. Одоогоор шинжилгээний хариу эцэслэгдээгүй бөгөөд цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгөөгүй байна. Харин аймгийн Онцгой комисс маргааш буюу 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12:00 цагт хуралдаж цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн тодорхой шийдвэрүүдийг гаргах аж.
Иймд энэ сарын 04, 05-ны өдрүүдэд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөж байсан журам, заавар зөвлөмжийг баримтлан ажиллах ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.148.76)
ИХ УНШСАН