“Барс-2” захад өндөг 400 төгрөгийн үнэтэй байна
Нийслэлийн 4 дүүргийн зах худалдааны төвд ШӨХТГ-аас мах, хүнсний бүтээгдэхүүний үнийг хянах, шалгалт хийлээ.
Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавьж ажиллаж байна.
“Хүчит шонхор” зах:
Өнөөдрийн шалгалтаар “Хүчит шонхор” захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Тус захад өнөөдөр 8.9 тонн мах нийлүүлэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 0.7 тонноор бага үзүүлэлт юм.
“Содон бөмбөгөр” болон “Алтжин бөмбөгөр”
“Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”-т худалдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500 төгрөгийн үнэтэй байна.
Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2250, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 1000-1100 төгрөг.
Цагаан будаа 2400-3800, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 900-1000, монгол лууван 1500, монгол сонгино 3000-3200, хятад сонгино 1800-2000 төгрөг байна.
“Барс-2”, “Орхон”, “Гэгээ”, “Хороолол Бэст”, “Таван-Эрдэнэ”:
Дээрх захуудад хонины ястай мах 7000-9000, хонины цул мах 8500-9500, үхрийн ястай мах 9300-11000, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 8000-9500, ямааны мах 7800-8000 төгрөг байна.
Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1350-1500, 1-р зэргийн гурил 1150-1300, 2-р зэргийн гурил 850-1000 төгрөг.
Цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 800-1100, монгол лууван 1000-1800, монгол сонгино 3000-3200, хятад сонгино 1800-2000, орос сонгино 2200-2800, монгол өндөг 400 төгрөг байна.
“Бэст” худалдааны төвд монгол сонгино 3000 төгрөг, “Барс-2” захад монгол лууван 1000 төгрөг, монгол төмс 800 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус буурсан байна.
Хан-Уул дүүрэгт байдаг “Фермерүүд” зах
Энд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8800, үхрийн цул мах 12500, адууны мах 8800-9500 төгрөг.
Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2400-4000 төгрөг байна. Улаанбаатар ХХК-ийн гурил кг тутамдаа 80 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Монгол төмс 800, монгол лууван 1500, монгол сонгино 3000, орос сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.
Сонгинохайрхан дүүрэгт байдаг “Сэлэнгэ” зах:
Тус захад хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. “Сэлэнгэ” захад үхрийн мах ястай мах 9500 төгрөг, үхрийн цул мах 11000 төгрөг болж өмнөхөөс 500 төгрөгөөр тус тус буурсан байна.
Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, монгол төмс 800, монгол лууван 1500, монгол сонгино 3000 төгрөгөөр худалдаж байна.