“Toy Story” анимэйшнээс хүмүүсийн тэр бүр АНЗААРДАГГҮЙ хэсгүүд

Энэ удаагийн дугаарт залуус бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбогдох “Toy Story” фрайнчайзын сэтгэл хөдөлгөм деталиудыг хүргэж байна.

1. АНУ-ын нэрт комедиан Don Rickles “Toy Story” фрайнчайзын эхний гурван ангид Mr. Potato Head буюу ноён Төмсөн толгойтын дүрд дуу оруулсан. Гэвч тэрээр 2017 онд энэ хорвоог харамсалтайгаар орхисон билээ.

Тэгвэл кино багийнхан 2019 онд нээлтээ хийсэн “Toy Story 4” анимэйшнд ноён Төмсөн толгойтын дүрд дуу оруулахдаа Don Rickles гуайн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ажилласан кино бүтээлүүдээс хоолойг нь салган авч ашигласан байна.

2. “Pixar” кино компани анимэйшнийхээ дүрүүдийг яг л бодит мэтээр дүрсэлдгээрээ онцлогтой. Тухайлбал, “Toy Story” анимэйшний бүхий л тоглоомууд бодит байдал дээр ямар харагдах байсан, яг тэр чигээрээ дүрслэгдсэн байдаг.

Жишээлбэл, ноён Төмсөн толгойт нь хуванцар тоглоом бөгөөд биеийн гадаргуу нь хатуу, гөлгөр бус байх бол Woody-гийн хувцас даавуун, гэхдээ үл ялиг элэгдэж зөөлөрсөн нь харахад л мэдэгдэнэ. 

3. “Toy Story” (1995) буюу уг франчайзын анхны ангид ажилласан кино зохиолчид тоглоомон цэргүүд хэрхэн алхаж, гүйдгийг бодитоор бүтээхийн тулд модон самбар дээр гутлын улыг нааж, өөрсдөө явж, гүйж үзсэн гэдэг.

4. “Pixar” кино компанийн хамт олон 1995 оноос эхлэн киноныхоо төгсгөлд компанийнхаа ажилчдын тухайн киног бүтээх явцад төрсөн хүүхдүүдийн нэрийг дурддаг болжээ.

5. Франчайзын хоёрдугаар ангид Woody-гийн урагдсан цамцыг улаан утсаар оёдог үзэгдэл гардаг. Тэгвэл франчайзын дөрөвдүгээр ангид ч Woody-гийн баруун мөр улаан утастай хэвээр байдаг.

6. Цувралын эхний ангид Sid хэмээх дүрсгүй жаал гардаг шүү дээ. Тэгвэл тэр “Toy Story 3” дээр хог ачигч залуугийн дүрээр эргэн ирдэг.

7. Цувралын дөрөвдүгээр ангиас бид “Мангасуудын ертөнц” буюу “Monsters Inc.”-ийн бяцхан Bоо-г харах боломжтой.

8. Цувралын нэгдүгээр ангид Woody, Buzz хоёр Sid-ийн гэрээс зугтдаг. Тэгвэл Sid-ийн гэрийн хивсийг алдарт жүжигчин Jack Nickolas-ийн гол дүрийг нь бүтээсэн “Shining” (1980) аймшгийн киноны зочид буудлын хивснээс санаа аван бүтээсэн гэдэг. Учир нь Sid Andy-тэй харьцуулахад хүмүүжил муутай, тоглоомуудаа гамгүй эдэлдэг хүүхэд байсан тул гэрт нь аймшгийн өнгө аяс оруулах гэж “Shining” киноноос ийнхүү санаа авсан байна. 

Мөн Andy-гийн тоглоомууд бүрэн бүтэн, өрөө нь гэрэл гэгээтэй байдаг бол Sid-ийн тоглоомууд тахир дутуу, өрөө нь харанхуй байдаг. Эндээс бид тэдний зан араншин хэчнээн эсрэг тэсрэг байсныг харж болох юм. 

9. Өмнөх удаагийн нийтлэлээр “Pixar” кино компани анимэйшнүүдийнхээ зарим нэг онцлог дүрс болон дүрүүдийг бусад анимэйшнүүд дээрээ чимэг болгон гаргадаг талаар дурдсан шүү дээ. 

Тэгвэл “Monsters Inc.” анимэйшний энэ хэсгээс Woody-гийн найз Jessie-г харах боломжтой.

10. Франчайзын дөрөвдүгээр ангиас бид Buzz Lightyear ихэд элэгдэн, бие дээрх наалтууд нь эхнээсээ хууларч байгааг харж болно.

11. Andy-гийн бичгийн хэв түүнийг том болох тусам илүү сайжирч байгааг дараах зургаас харах боломжтой.

12. “Pixar” кино компанийн өөрөө өөртэйгөө шатар тоглодог Geri өвөөгийн тухай “Geri’s Game” хэмээх богино хэмжээний анимэйшнийг санаж байна уу? Тэгвэл Geri өвөө “Toy Story 2” (1999)-д Woody-д засвар хийдэг өвөө байсан байна шүү дээ.

13. Andy-гийн номын тавиур дээрх бүхий л ном “Pixar” кино компанийн бүтээсэн богино хэмжээний хүүхэлдэйн кинон нэрээр нэрлэгдсэн байдаг. Сонирхуулан хэлэхэд энэхүү анимэйшнийг номын тавиур дээр буй “Tin Toy” зохиолоос сэдэвлэн бүтээсэн гэдэг. 

14. “Toy Story 3” (2010) дээр гардаг Ken болон Barbie нарыг “The Barbie Toyline” тоглоомын компанийн жинхэнэ тоглоомуудаас санаа аван бүтээсэн гэнэ. Ken-ийг 1988 онд худалдаанд гарсан тоглоомоос, Barbie-ийг 1983 онд худалдаанд гарсан тоглоомоос тус тус санаа аван бүтээжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)