Хөл хорионы өдрүүдэд халдварын тохиолдол 100-гаар багасах магадлалтай

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "COVID-19" цар тахлын нөхцөл байдал, түүнтэй тэмцэх бодлогын талаар танилцуулав.

Мэдээллээс үзвэл:

- 2021 оны 1 дүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор багасах магадлалтай гэж үзсэн байна.

- Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол 2 дугаар сарын 11 буюу Сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1,000 хүрэх магадлалтай гэж тооцжээ.

- Улсын хэмжээнд түргэн оношлуураар 509,170, PCR аппаратаар 661,200, нийт 1.170,370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415,397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагджээ.

- Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,525 хүн байгаагийн 1,489 нь ойрын хавьтлын, 36 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.

- 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөг хүртэл эрүүл мэндийн 4,200, онцгой байдлын 1,500, мэргэжлийн хяналтын 2,135, цагдаагийн 2,804, хил хамгаалахын 840, нийт 11,479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.182)