"Ногоон бүс" рүү орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна

 "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан зарим аймагт зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Мөн маршрутын бус замаар зорчиж буй тээврийн хэрэгслийг журамлаж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад Өмнөговь, Дархан-Уул аймаг дотроо "Ногоон бүс" тогтоогоод байгаа юм. Өмнөговь аймаг уул уурхай, эскпортын гол бүс аймаг гэдгээр тогтоогоод байгаа бол Дархан-Уул аймаг "COVID-19"-ийн халдваргүй "Ногоон бүс" болсноо зарлаад буй. Тиймээс дээрх хоёр аймаг дотооддоо тогтоогоод байгаа "Ногоон бүс"-үүдэд гаднаас буюу Улаанбаатар хот, бусад аймаг, орон нутгаас зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Зөвшөөрөлгүйгээр хулгайн тээврээр зорчсон иргэдийг 14 хоног тусгаарлаж гарах зардал болох 700-900 мянган төгрөгийг гамшгаас хамгаалах хууль, дүрэм журмын дагуу төлүүлэх юм. 

Хязгаарлалтыг зөрчсөн болон ялангуяа маршрутын бус замаар явж буй тээврийн хэрэгслийг зогсоож зорчиж буй иргэдийг тусгаарлаж байна. Ингэхдээ зөвшөөрөлгүйгээр хулгайн тээврээр зорчсон иргэдийг 14 хоног тусгаарлаж гарах зардал болох 700-900 мянган төгрөгийг гамшгаас хамгаалах хууль, дүрэм журмын дагуу төлүүлэх юм. 

Дархан-Уул аймаг халдваргүй “Ногоон бүс” болсонтой холбоотой дотооддоо сумд хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн ч нийслэл болон бусад аймаг, сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.125.236)