“Ковид-19” халдварын шинжилгээнд 11.436 хүн хамрагдлаа

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11.436 хүн хамрагдсан байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 28 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 19 багт нийт 265 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 409.507 хүнийг шинжилгээнд хамруулснаас 337.893 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын ойрын хавьтал 2620, дам хавьтал 20.809 хүн шинжилгээнд хамрагдсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.41)