Муур таны эзгүйд юу хийдэг бол?

Муур идэх хоолныхоо хэмжээг өөрөө тохируулдаг, элсэн дээрээ бие засчихдаг, өдөр бүр салхилуулах шаардлагагүй гээд ер нь тэжээхэд хүмүүс биднээс тийм ч их хүчин чармайлт гардаггүй. Гэвч тэд гэртээ ганцаараа үлдсэн үедээ юу хийдэг бол? Биднийг үгүйлдэг болов уу? Эсвэл гэртээ эргээд ирэх хүртэл унтаж л байдаг уу?

Тэгвэл нэгэн залуу энэ асуултын хариултыг олохоор сонирхолтой бичлэгийг хийсэн байна.

Shorty, Kodi гэх хоёр муур тэжээдэг Rob хэмээх залуу муурнууд нь өөрийг нь явсны дараа ямар хариу үйлдэл үзүүлэхийг харахын тулд гэртээ хэд хэдэн камер байршуулжээ.

Алаг зүстэй Kodi муур эзнээ гараад явмагц тоглоомоо амандаа зуун, эзнээ хайж буй мэт холхих аж. Харин хар зүстэй Shorty мууранд эзэн нь гадагшаа явах тийм ч чухал биш бололтой. 

Харин танай муур таныг гараад явсны дараа Kodi шиг санадаг уу, аль эсвэл Shorty шиг тоохгүй суудаг уу гэдгийг мэдэхийг хүсвэл энэ аргаар бичлэг хийж болох юм. Хэрэв муур тань таныг Kodi шиг үгүйлж байвал өнгөрөөж болох бүхий л цагаа түүндээ зориулаарай. Муур ч бас бидэн шиг ганцаарддаг гэсэн шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)