Зургаан дүүрэгт нэг цэгээр шинжилгээ авч байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа байнгын үйл ажиллагаатай 27 цэгийг цөөрүүлэн, Баянгол дүүрэгт хүч нэмэгдүүлэн шинжилгээ авч байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн хэд хэдэн байршилд коронавирусний халдвар голомтлон гарсныг богино хугацаанд хянахын тулд бусад газар авах шинжилгээний цэгийг тодорхой хэмжээнд хязгаарлан, дүүрэг тус бүрт нэг цэг дээр авна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 142, Сонгинохайрхан дүүргийн 9, Сүхбаатар дүүргийн 58, Хан-Уул дүүргийн 7, Чингэлтэй дүүргийн 39, Баянгол дүүргийн 13-р сургууль дээр шинжилгээ авч байна.
Эдгээр цэгт зайлшгүй хөдөө явах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд очиж үйлчлүүлэхийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хүсээд, шинжилгээний цэгүүдэд ачаалал үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сахин, гэртээ байхыг зөвлөв.
Шинжилгээний төвүүдийн үйл ажиллагаа ирэх даваа гарагаас эргээд хэвийн байдлаар ажиллах юм.