Илон Маск дэлхийн хамгийн баян хүн болжээ
“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн хамгийн баян хүн болж, “Bloomberg” агентлагийн жагсаалтад “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосыг ардыг орхилоо.
Пүрэв гарагт “Tesla” компанийн хувьцаа 4.8 хувиар өссөн нь түүнийг дэлхийн хамгийн баян хүн болгожээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Маскийн хөрөнгө 188.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол Безосын хөрөнгө нэг тэрбум хагасаар бага байна.
“Amazon” компанийн тэргүүн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 2017 оны 10 дугаар сараас хойш тэргүүлж байсан юм.
Сүүлийн 13 сарын хугацаанд Маскийн хөрөнгө 150 тэрбум ам.доллароор нэмэгджээ. 2020 оны нэгдүгээр сард тэрбээр “Bloomberg”-ийн жагсаалтад 35 дугаарт бичигдэж байсан бол 11 дүгээр сарын сүүлчээр “Microsoft” корпорацын тэргүүн Билл Гейтсийг гүйцэж түрүүлж жагсаалтын хоёрдугаарт орсон юм. Тухайн үед Маскийн хөрөнгө 128 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.
“Bloomberg”-ийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт АНУ-ын хөрөнгийн биржүүдийн арилжааны үр дүнгээс шалтгаалж, өдөр бүр шинэчлэгддэг байна.
Эх сурвалж:НЬЮ-ЙОРК. /TASS/