АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өөр дөрвөн ажилтан огцрохоо мэдэгджээ

Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өөр дөрвөн өндөр албан тушаалтан Вашингтонд болсон эмх замбараагүй байдлын дараа албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна. 

АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Африк хариуцсан захирал Эрин Уолш, Батлан хамгаалахын бодлого хариуцсан ахлах Марк Вандрофф, Үй олноор нь хөнөөх зэвсгийн асуудал хариуцсан ахлах Энтони Ругьерро, Африк, Ойрхи Дорнодын хэрэг эрхэлсэн захирал Роб Гринуэй нар албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. 

Орос, Европын хэрэг эрхэлсэн хэлтсийн захирал Райан Талли албан тушаалаа орхисон тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Түүнчлэн эмх замбараагүй байдал дэгдсэний дараа Тээврийн сайд Элейн Чао, Боловсролын сайд Бетси Девос, Умард Ирландын асуудал хариуцсан тусгай элч Мик Малвэни нар огцорчээ.

Д.Трампыг дэмжигчид лхагва гарагт Капитолын байр руу нэвтрэн орсон юм. Үүний улмаас Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим сонгуулийн дүнг батлахаар хийх гэж байсан хамтарсан хуралдаанаа түр хугацаагаар зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Сонгуульд Ж.Байден ялсан ч Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй билээ. 

Эх сурвалж:ЛОНДОН. /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.196)