Японы эм “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүн үзүүлжээ
Японд гарган авсан үе мөчний эм “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн эдгэрэх магадлалыг нэмэгдүүлж байгааг Их Британийн судлаачид тогтоожээ.
Лондоны Хааны коллежийн судлаачид “Actemra” үе мөчний эмийн эмнэлзүйн туршилтын үеэр дээрх үр дүнд хүрчээ. Уг эмийг өөрөөр “tocilizumab” хэмээн нэрлэдэг байна.
Судлаачдын мэдээлснээр, биеийн байдлыг нь хянаж байсан 400 орчим өвчтөний нас барах магадлал 35.8 хувь байсан бол тэдгээрийн 350 орчимд нь эм уулгахад уг үзүүлэлт 7 гаруй хувиар буурч, 28 хувь болжээ.
“Actemra” нь Японы Осакагийн их сургууль, “Chugai” компанийн гарган авсан эм ажээ. Их Британийн Засгийн газар эдгээр эмийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ашиглахыг цахим хуудсаараа дамжуулан зөвлөжээ.
Эх сурвалж:ТОКИО. /NHK/