Үс сэнсдэх үед халдвар дамжих өндөр ЭРСДЭЛТЭЙ
Өнөөдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээлэлд иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг, эрсдэл өндөр байгааг дахин анхаарууллаа.
Улаанбаатар хотод үсчний газруудын ашиглах зай талбай бага байдаг. Хүнтэй ойрын зайнаас харьцдаг, үс сэнсдэх үед вирустэй дуслууд өөр хүнд халдах аюултай байдаг тул үсчид, үйлчлүүлэгчид амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай.
Үсчин амны хаалт дээр нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай. Эдгээр газрууд удаан хаагдсан байсан тул дараалал үүсэх магадлалтай тул урьдчилан цаг авах хэрэгтэй. Үсийг шүүрдэхгүй соруулах, алчуур хэрэгслийг ариутгах, 14 хоногт нэг удаа халдваргүйжүүлэлт хийлгэх шаардлагатай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.